
Европын өмнөд үзүүр болон Африкийн баруун хойд үзүүрийн хооронд орших Гибралтарын хоолой нь Ормузын хоолойтой адил усан тээвэр болон зөрчил тэмцлийн түүхийг усандаа хадгалж байдаг.
Энэ түүхийн археологийн ихэнх нотолгоо нь хоолойн зүүн талд орших Атлантын далай ба Газар дундын тэнгисийг холбодог стратегийн буланд төвлөрдөг бөгөөд энэ нь Атлантын далайг дамнасан усан тээврийн зогсоол, өнөө үед голчлон нефтийн тээвэрлэлтийн зангилаа болж байна.
Испанийн археологичид 2020–2023 оны хооронд хийсэн судалгаагаар 29 хавтгай дөрвөлжин милийн хэмжээтэй энэ буланд 151 усан доорх археологийн дурсгалт газар, үүнээс 124 нь усан онгоцны сүйрэл болохыг тогтоосон гэж саяхан нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурджээ.
Сүйрлүүд нь олон үе, соёл иргэншлийг хамарч байгаа бөгөөд үүнд эртний Карфаген, Ромын үе, дундад зуун болон орчин үеийг багтаажээ. Судлаачдын хэлснээр энэхүү олдвор нь тус булан бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд далайн чухал зангилаа байсныг баталж байна. Энэ газар эртнээс хот суурингаар хүрээлэгдэж ирсэн, дундад зуунд Иберийн хойг руу нэвтрэх гарц болж байсан, орчин үед хоолойн хяналтын төлөөх тэнгисийн мөргөлдөөний гол цэгүүдийн нэг байжээ.
Сүйрлүүдийн ихэнх нь орчин үеийн түүхтэй холбоотой боловч “өмнө нь огт илрээгүй маш сонирхолтой сүйрлүүд” мөн илэрсэн гэж судалгааг ахалсан Испанийн Кадизийн Их сургуулийн усан доорх археологийн дэд профессор Фелипе Церезо Андре ярьжээ.
Түүхэн болон архивын эх сурвалжид мянга мянган далайн ослын тухай дурдагддаг боловч усан доорх археологийн судалгаа хангалтгүй байснаас олон сүйрэл одоог хүртэл илрээгүй хэвээр байгаа аж.
Хамгийн эртний олдвор нь МЭӨ V зууны үеийн нэгэн усан онгоцны сүйрэл бөгөөд энэ нь Испанийн өмнөд хэсгийн Кадиз хотод үйлдвэрлэсэн загасны сүмс тээвэрлэж явсан байж магадгүй бөгөөд Газар дундын тэнгисээр тээвэрлэгдэж байсан гэж судлаач тайлбарласан байна.
Орчин үеийн хамгийн сонирхолтой олдворууд нь XIX зууны эхэн үед Франц болон Европын холбоотнуудын хооронд болсон Наплеоны дайнтай холбоотой сүйрлүүд байжээ.
Мөн судлаачид Дэлхийн II дайны эхэн үеийн сүйрлүүдийг илрүүлсэн бөгөөд Италийн тэнгисийн цэргийн ашиглаж байсан “Maiale” буюу “Гахай” хэмээх шумбагч төхөөрөмжийн үлдэгдлийг баримтжуулсан байна. Энэ төрлийн төхөөрөмжийг Италийн флот Гибралтарийн хоолойд Британийн флотыг довтлоход ашиглаж байсан аж.
Гибралтарийн хоолой нь Ормузын хоолойтой адил бүх хөлөг заавал дамжин өнгөрөх нарийн гарц байжээ.
Судлаачдын үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлт нь далайн урсгал болон хурдсын хөдөлгөөнд нөлөөлж, улмаар эдгээр сүйрлүүдийг ил гаргажээ.
Археологичид далайн ёроолыг судлахдаа олон туяат эхо (3D зураглал), соронзон хэмжигч зэрэг геофизикийн аргуудыг ашиглан объект болон хурдсанд булшлагдсан бүтэц илрүүлж, дараа нь шумбаж хэмжилт хийж, дижитал загвар боловсруулжээ.
Судлаачид эдгээр археологийн дурсгалуудыг судалж, хамгаалах зорилготой байгаа бөгөөд энэ нь далайн тээвэр, худалдаа, тэнгисийн технологи болон далайд зорчигчдын тухай мэдээллийг агуулж байна. Гэвч эдгээр дурсгалууд нь байгаль орчны өөрчлөлт болон буланд зангуу тавьж буй том хөлгүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалан эмзэг хэвээр байгаа аж.
Цаашид судлаачид: