
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Увс аймгийн Тэс сумын сумын харьяат аймгийн арслан Б.Өсөхбаяр улсын харцага Т.Баасанхүүгээр тав давлаа.
Увс аймгийн "Увс нуур" дэвжээний дасгалжуулагч, улсын харцага Т.Баасанхүү өөрийн шавь, нэг сумын хүчтэн аймгийн арслан Б.Өсөхбаярыг амлаж ийнхүү начин цолны босго алхуулав.