
Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа Оюутолгойн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: 2027 оны төсөв дээр Оюутолгойгоос гурван их наяд төгрөг орж ирэхээр тусгажээ. Энэ мөнгө ногдол ашиг мөн үү. Хэрэв ногдол ашиг мөн бол 66 хувийг эзэмшдэг тал нь зургаан их наяд төгрөг авах уу. Оюутолгойн ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь шийдвэрээ гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв энэ мөнгө орж ирвэл Үндэсний баялгийн санд хуримтлагдах ёстой. Бүлгийн гишүүдийн зүгээс олон санаачилга гарч байгаа. Гэхдээ Ардчилсан намын бүлгийн байр суурь бол хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын дагуу энэ мөнгө Үндэсний баялгийн санд төвлөрөх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжихгүй" гэв.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ шууд олгож, хувьцааг ард нь иргэддээ өгөх агуулгаар хуулийн төсөл санаачилж, dparliament.mn дээр байршуулсан. Гэтэл үүнийг хакердаж байна. Иргэд дэмжиж саналаа өгье гэхээр алдаа зааж байгаа. Энэ бол монголчуудыг ядуу байлгах бодлого асар хүчтэй байгаагийн илрэл. Тиймээс Ардчилсан намын зүгээс эхний ээлжинд ногдол ашгаар ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг зогсоохыг шаардаж байна.