
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулна.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг нэр дэвшүүлээд байна.
Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байх хуулийн зохицуулалттай. Харин СЕХ-ны гишүүдийн тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог.