
2025 оны 12-р сард ам.долларын ханш харьцангуй суларч, Монголбанкны нэрлэсэн ханшаар 3549 төгрөгтэй тэнцэж байсан билээ.
Харин өнөөдрийн байдлаар ам.доллар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3568 төгрөг байна. Харин арилжааны банкуудад 3592-3593 төгрөгийн хооронд арилжаалагдаж буй бол валют арилжааны төвүүдэд 3590-3591 төгрөгт хүрчээ.
Ингэснээр он гарснаас хойш ам.доллар Монголбанкны нэрлэсэн ханш 20 орчим төгрөгөөр, валют арилжааны төвүүдэд 20-25 төгрөгөөр өсөж, 3600 төгрөг рүү ойртож буй юм.