
Италийн Турин хотноо орчин үеийн урлагийн томоохон үзэсгэлэн болох “Artissima” нээлтээ хийлээ. Энэ жил 33 дахь удаагаа зохион байгуулагджа буй тус үзэсгэлэнд 35 орны 183 галерей оролцож, олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдийг танилцуулна.
Үзэсгэлэн үндсэн дөрвөн хэсэг болон кураторын сонгон бүрдүүлсэн гурван тусгай хэсгээс бүрдэх аж. Үүнд шинээр гарч ирж буй уран бүтээлчид, орчин үеийн урлагийн эхэн үеийн төлөөлөгчид, дүрслэх урлагт зориулсан бүтээлүүд багтжээ.
Энэ жилийн сэдэв болох “Fancy: A Flexible, Acrobatic Body” нь төсөөлөл, уян хатан сэтгэлгээ, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх тухай санааг урлагийн хэлээр илэрхийлж байна.