Олон улсын сагсан бөмбөгийн холбооны цуврал тэмцээн Азийн хотуудад ээлжлэн болж байгаа билээ. Өнөөдөр Монгол улсад 3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал” тэмцээн эхэллээ. Уг тэмцээнд Австрали, Канад, Украйн, Сингапур, Филиппин зэрэг 10 гаруй орны баг оролцож байна.
Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн “Улаанбаатар эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал” тэмцээнд зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас “Amgalan U24”, “Ulaanbaatar Amazons” багууд өрсөлдөнө.
Багуудын сугалаа гарчээ. “Amgalan U24” баг “C” хэсэгт АНУ, Австралийг багуудтай таарсан байна. Энэ хэсгийн тоглолт 15:00 цагаас эхэлнэ.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад байгаа О.Хулан, Б.Ариунцэцэг нарыг эгнээндээ багтаасан “Ulaanbaatar Amazons” баг "В" хэсэгт багтжээ. Энэ хэсэгт Австри, Филиппин орны багууд бий. “Ulaanbaatar Amazons” баг эхний тоглолтоо 15:30 цагаас хийхээр болжээ.