Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар улсын аварга О.Хангайгаар тав давж улсын начин цолны болзол хангалаа.
Тэрээр нь улсын наадамд хоёр удаа дөрөв давж улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Батмагнай нарт өвдөг шороодож байлаа. Харин энэ удаад улсын аварга цолтны өвдөг шороодуулж улсын цолны босго алхлаа.
Улсын начин цолны болзол хангаад буй аймгийн арслан О.Наранбаатар нь 2012 онд сумын заан, 2016 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан цол хүртсэн бөгөөд 2021 онд аймгийн арслан цолоо баталсан юм.