
Гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илэрсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын Гаалийн газарт ажилласан байдаг.
Улмаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн бол дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм. Тэгвэл ажлаас нь чөлөөлж, шалгаж байсан гаалийн байцаагч нарыг саяхан ажилд нь буцаан оруулжээ.
Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Гаалийн ерөнхий газрын даргаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг томилжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түүнийг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлсөн юм.