Шүдний өвчин манай ард түмний дунд чимээгүй тахлын хэмжээнд хүрсэн. Таваас зургаан настай хүүхдүүдийн 90 хувь нь, 12 настай хүүхдүүдийн 85 хувь нь шүдний цооролтой байна. Мөн 35-аас дээш насныхны дунд шүдгүйдэл бусад улс орнуудтай харьцуулахад нэлээд өндөр байна.
Эрүүл мэндийн подкастын шинэ дугаарт Азийн нүүр амны согог заслын академийн ерөнхийлөгч, АУ-ы доктор, профессор Б.Амарсайхан оролцлоо.