
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа.
1. Сургууль орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын гурван гишүүн 2025.12.31-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
2. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Австри улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2025.12.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах)
3. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Засгийн газар 2026.03.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр "Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл яг одоо улс төрийн шийдвэр гаргахаар хуралдаж байна. Мөн араас нь МАН-ын бүлэг хуралдахаар төлөвлөж байгаа. Тиймээс чуулганы хуралдаанаас завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэв. Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийг нь хүлээн авч чуулганы хуралдааны завсарлууллаа.
МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын дараах 21 гишүүн багтдаг юм.
С.Бямбацогт,
Э.Бат-Амгалан,
Ж.Энхбаяр,
Э.Батшугар,
Ч.Ундрам,
Б.Чойжилсүрэн,
Б.Батцэцэг,
Ж.Бат-Эрдэнэ,
Ж.Батжаргал
Х.Булгантуяа
Н.Наранбаатар
Л.Энх-Амгалан
У.Отгонбаяр
З.Мэндсайхан
Ж.Ганбаатар
Г.Тэмүүлэн
Б.Уянга
Ч.Номин
М.Мандхай
Д.Үүрийнтуяа
Б.Хэрлэн