Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэхүү ажлын хүрээнд “МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх хэсгийг шөнийн цагаар хааж, цэвэр усны нэвтрэх сувагчлал суурилуулахаар болжээ.
Тус авто замыг аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас 4-ний 06:00 цагийн хооронд шөнийн цагаар хаах аж. Мөн аравдугаар сарын 4-ний 23:00 цагаас хааж, 5-ны 06:00 цагт нээнэ хэмээн Замын хөгжлийн удирдлагын төвөөс мэдээллээ.
