
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын "Хуандай" цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчлөхөөр болжээ. Уг ажлыг есдүгээр сарын 23-25-нд гүйцэтгэх аж. Тиймээс Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид есдүгээр сарын 23-нд 11:00-18:00, 24, 25-нд 09:00-19:00 цагийн хооронд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компаниас анхаарууллаа.