
Ерөнхий сайд Г.Занданшатарын намынхаа Бага хуралд оролцож илтгэл тавилаа.
Тэрээр "Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, шатахууны хамаарлыг бууруулна. 2027 оны зургаадугаар сар гэхэд Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бид шатахууны үнийн гадаад хамаарлаас гарна.
Бид орон сууцны асуудлыг бүрэн шийднэ. Ипотекийн зээл өнөөдөр дундаж давхаргыг дэмжих бус, тэднийг боомилсон хэрэгсэл боллоо. Бид орон сууцны тусгайлсан санхүүгийн институт буюу Орон сууцны банк байгуулна. Нийслэлийн утааг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтот хөтөлбөрүүдийг бид зарлан хэрэгжүүлнэ. Орон сууцны асуудлыг шийдэх нь зөвхөн байрны тухай асуудал биш, энэ бол үндэсний үйлдвэрлэл, ажлын байр, цаашлаад сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн асуудлыг давхар шийдэх цогц шийдэл юм.
Цаг хугацаа биднийг хүлээхгүй учраас хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ яаралтай урагшлуулж, үр өгөөжийг нь өрх бүрийн үүд хаалгаар оруулах хэрэгтэй байна. Үүний тулд Та бүхэн өөр өөрийн салбартаа улс төрийн үлгэрлэл, манлайлал, дэмжлэн үзүүлэн ажиллаж байгуулсан Засгийн газрынхаа үйл ажиллагааны зөвд зөөлөн, бурууд хатуу байх намч зарчмаар хандахыг хүсч байна. Та бид нэг зорилгын төлөө нэг завин дээр явж байна. МАН-аас томилогдсон Ерөнхий сайдын хувьд миний бие улс орноо цэгцрүүлж, ард түмнийхээ амьдралыг чанарыг дээшлүүлж, МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно" гэлээ.