
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар хэлэлцжээ. Уг хуулийн дагуу төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байх ёстой.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Баярмаа "1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Энэ хуулийн нэг зохицуулалт нь төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон зохицуулалт. Мөн төр хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцын бодлогод хяналт тавих хориотой. Гэтэл өнөөдөр төрийн байгууллагууд бүгд дэргэдээ хэвлэлийн албатай боллоо. Нийслэл л гэхэд 20 орчим хүнтэй бүтэц үүсгэсэн тухай мэдээлэл гарсан. Төрийн албыг магтан дуулагч, төрийн алдааг хаацайлагч бүтэц бий болгож байна. Тиймээс ажлын хэсэг гаргаж хууль хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавина" гэв.