“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарди Ж.Бат-Эрдэнэ, Ө.Бат-Орших, Б.Гончигдамба, заан Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Батмөнх, Д.Хүдэрбулга нарын тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 хүчтэн зодоглолоо. Үндэсний их баяр наадмын өмнө болж буй сорилго болох Даншиг наадамд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарди Б.Гончигдамба үзүүрлэлээ. 

Барилдааны их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарав. Харин дунд шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарди Ө.Бат-Орших, Төв аймгийн Баянхангай сумын харьяат заан Б.Батмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат начин Б.Лхагвадорж, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар үлдлээ.

Барилдааны дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболд аймгийн начин Б.Бат-Эрдэнэд, тавын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва улсын заан М.Өсөхбаярт унажээ. 

Энэ жилийн шашин соёлын наадамд гадаадын бөхчүүд барилдлаа. Тодруулбал, Тува улсаас нийт 12 бөх барилдсан бол БНСУ-аас үндэсний ширым бөхийн аварга бөхчүүд анх удаа оролцжээ. 

ТАВЫН ДАВАА:

Улсын арслан Р.Пүрэвдагва – улсын заан М.Өсөхбаяр

Улсын гарьд Б.Гончигдамба – улсын начин Х.Оргилболд

Улсын гарьд Ө.Бат-Орших – улсын харцага Т.Бэгзсүрэн

Улсын заан Б.Батмөнх – улсын харцага Ш.Пүрэвгарьд

Улсын заан Д.Анар – аймгийн начин Б.Бат-Эрдэнэ

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ – улсын харцага Э.Ууганбаяр

Улсын начин Ч.Батчулуун – улсын начин Д.Амарсайхан

Улсын начин Б.Лхагвадорж – аймгийн арслан Д.Алтанцоож

ЗУРГААГИЙН ДАВАА:

Улсын гарьд Б.Гончигдамба - Улсын заан Б.Батмөнх

Улсын гарьд Ө.Бат-Орших - улсын заан М.Өсөхбаяр

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ - Улсын начин Б.Лхагвадорж

Улсын начин Д.Амарсайхан - аймгийн начин Б.Бат-Эрдэнэ

ДОЛООГИЙН ДАВАА:

Улсын гарьд Б.Гончигдамба - улсын заан М.Өсөхбаяр

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ - Улсын начин Д.Амарсайхан

НАЙМЫН ДАВАА:

Улсын гарьд Б.Гончигдамба - Улсын начин Д.Амарсайхан