
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг тохиролцоонд хүргэхийн тулд шинэ цэргийн цохилт өгөхөөс илүү эдийн засгийн дарамт үзүүлэхэд найдаж байна гэж мэдэгджээ.
Трамп ням гарагт Axios-т өгсөн ярилцлагадаа Вашингтон нөхцөл байдлыг “намжааж” байгаа, Техрантай “хагас дутуу хэлэлцээ” хийж, дайны Ираны эдийн засагт үзүүлж буй нөлөөг ажиглаж байна гэв.
Трамп Иран улс санхүүгийн хувьд “маш хүнд байдалд” орсон гэж дүгнэжээ. Тэрээр үүнийг:
Түүний хэлснээр, АНУ-ын дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй тэнгисийн цэргийн бүслэлт Ираны эдийн засгийн дарамтыг улам нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээ газрын тосны үнэ буурч, баррель нь 75 ам.доллароос бага зэрэг дээш түвшинд тогтворжсон нь Америкийн хэрэглэгчдэд үзүүлэх эдийн засгийн дарамтыг бууруулсан гэж Трамп хэлсэн байна.
Трампын мэдэгдэл нь Ормузын хоолойн далайн тээврийг сэргээх асуудлаар Оманы зуучилсан хэлэлцээ ахицтай байгаа үед гарч байна.
Ираны Гадаад хэргийн яам энэ сард хэлэлцээ “эцсийн шатандаа” орсон гэж мэдэгдсэн бөгөөд талууд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх шинэ тээврийн маршрутын координатын талаар тохиролцоонд хүрэхэд ойртсон гэлээ.
Гэвч Техран усан замыг бүрэн нээхээсээ өмнө АНУ “зан төлөвөө засах” ёстой гэж үзэж байгаа аж. Тэд,
Гал зогсоох хэлэлцээр дахин нурсан
Зургадугаар сард байгуулсан гал зогсоох тохиролцоо нь Ормузын хоолойн хяналттай холбоотой маргаанаас болж хэдхэн долоо хоногийн дараа нуран унаж, байлдааны ажиллагаа дахин эхэлсэн юм.