
Монгол Улсад шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 4 дэх өргийн дараа нээлттэй ангилалд ОХУ-ын Эрдэм Хубукшанов, БНХАУ-ын Шиао Тонг, Монголын Ү.Агьбилэг, Вьетнамын Тран Гиа Пхус, ОХУ-ын Замсаран нарын шатарчид 3,5 оноотой тэргүүлж байна. Харин эмэгтэй шатарчдыг ОХУ-ын шатарчин Першина Мариа 4,0 оноотой ганцаараа тэргүүлж эхэлсэн бол Энэтхэгийн Рави Рахшитта, Казахстаны Камалиденова, Узбекистаны Хамдамова нарын долоон шатарчин 3,5 оноотой удаалж байна.
“Баянгол” зочид буудлын хурлын танхимд болж буй тэмцээний тав дахь өргийн тоглолт өнөөдөр болно.