
БНСУ-ын Дээд шүүх Samsung Electronics компанийг ажилтныхаа дундаж цалинг тооцохдоо урамшууллыг оруулах ёстой гэж шийдвэрлэлээ. Энэхүү дундаж цалинг үндэслэн тэтгэмж тооцдог юм.
Энэхүү шийдвэр нь Samsung-ийг 7 орчим жилийн өмнө шүүхэд өгч, тэтгэмжийг урамшуулал оруулалгүй дундаж цалингаар тооцсон гэж маргасан 15 хуучин ажилтны нэхэмжлэлээс үүдэлтэй. Нэхэмжлэгчид гүйцэтгэлийн урамшууллыг багтаасан дундаж цалингийн дагуу тэтгэмжийн үлдэгдлийг олгохыг шаардаж байсан юм.
Шүүх “зорилтот урамшуулал” буюу тухайн ажилтны харьяалагдах төсөл, хэлтсийн гүйцэтгэлд суурилсан бонусыг хөдөлмөрийн хөлс гэж үзэх ёстой хэмээн дүгнэжээ.
Харин хэлтэс бүрийн ашгийн 20 хувийг хуваарилдаг “ашгийн урамшуулал” нь хөдөлмөрийн шууд үр дүнтэй холбоогүй тул дундаж цалинд багтахгүй гэж шүүх үзсэн байна.
Уг шийдвэрийн дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сувон хотын Дээд шүүхэд буцаажээ.
Гэхдээ 7 жилийн өмнө нэхэмжлэл гаргасан ажилтнуудын асуудал дараа дараагийн үеийнхээ ажилтнуудад шударгаар үнэлүүлж, тэтгэмжээ зөв тогтоолгож авах эрх үүсгэх боломж олгож байгаа юм.