Бурхан Халдун хайрханд бараалхагч иргэдийн хөдөлгөөн өвлийн улиралд эрс нэмэгдэж, морь унуулах үйлчилгээ үзүүлдэг нутгийн иргэд болоод машинтай очсон иргэд нэг дор бөөгнөрдөг.
Үүний улмаас байгаль орчинд үүссэн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор морь унуулах иргэдийг Богдын голын эрэгт, машинтай иргэдийг Доод овооны баруун талбайд байрлуулахаар тогтоож өгчээ.
Уг газарт тэмдэг байрлуулах, зам дагуу хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын байгаль хамгаалагч нар гүйцэтгэж байна.

