
Социал Демократ МЗХ, нэрт яруу найрагчийн мэндэлсний 90 жилийн ойг угтан, түүний уран бүтээл, өв, үзэл санааг залуу үедээ таниулах зорилгоор Ринчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” сантай хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Социал Демократ МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд нар гарын үсэг зурав.
Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд Р.Чойномын уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, залуучуудад чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх, шүлгийн уралдаан, уншлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдийг дахин хэвлүүлэх, аудио болон цахим контент бэлтгэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.