УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо баасан гарагт хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэлсэн. Гишүүд асуулт асууж хариулт авсаны дараа 18 гишүүн саналаа хэлэхээр нэрээ бүртгүүлээд байлаа. Гэвч ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар цөөн хэдхэн гишүүн саналаа хэлсний дараа Байнгын хорооны хуралдааныг даваа гараг хүртэл завсарлуулсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11:00 цагаас хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх юм. Түүнээс өмнө 10:00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарьт ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг эцэслэн шийдвэрлэхээр товложээ. Харин УИХ-ын даргыг огцруулах санал энэ долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байна.