
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны даргыг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхай, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгохоор нэр дэвшүүлсэн юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албан тушаалаа хүлээлгэн өгч буй Б.Бейсен гишүүн нь 2024 оны сонгуулийн дараа МАН, АН хамтарсан Засгийн газар байгуулах үед тус Байнгын хорооны даргаар сонгогдсон. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар гишүүний хувьд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхай, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгохыг дэмжлээ.