
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлийг танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого,тусламжийн хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 78.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Улмаар тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны нэгдүгээр сард 2.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого 2026 оны нэгдүгээр сард 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 135.8 тэрбум төгрөгөөр өсөхөд, нийгмийн даатгалын орлого 54.2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 173.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 56.9 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 68.6 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 4.9 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Татварын нийт орлогын,