
Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лиг Спортын төв ордонд болж байна. 2026-2027 оны улирлын эрэгтэй багуудыг “Төв Миг Вулвс” таван хожил тэргүүлж эхэлсэн болсон “Дархан Могулс” дөрөв, “Хасу мегастарс” гурван хожилтой удаалж байна. Мөн “Алтайн барс Хилчин”, “Эс Жи Хокс” багууд хоёр хожилтойгоор 4-5-р байрт бичигдэж байна. Харин “Мазаалай” баг дөрвөн тоглолтоос нэг хожил авсан бол “Натур бакс” баг таван тоглолт хийсэн ч мөн нэг хожил авчээ. Одоогоор дөрвөн тоглолт хийсэн ч нэг ч хожил авч чадаагүй байгаа “Минтонетт говь” баг хүснэгтийн сүүлд бичигдэж байна.
Өнөөдөр 19:00 цагаас хүснэгтийн дөрөв, тавдугаар байрт бичигдэж буй “Алтайн барс Хилчин” болон “Эс Жи Хокс” багуудын тоглолт болно. Харин маргааш буюу улс тунхагласны баярын өдөр “Хасу мегастарс” болон “Минтонетт говь” багуудын тоглолт болно. Мөн энэ өдрийн сүүлийн тоглолт “Мазаалай” болон “Натур бакс” багуудын тоглолтоор өндөрлөнө.