
Ургац хураалтын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаан буудай, мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна.
Балансаас харахад хэрэгцээт хүнсний улаан буудай, төмсний 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн аж.
Улаан буудай, төмс, хүнсний ногооны хангамж, үнийг тогтворжуулахаар энэ намрын ургацаас 100 мянган тонн хүнсний улаан буудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх санхүүжилтийг төсвийн тодотголд тусгаад байна.