Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр “AIC Степ Арена”-д эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд АНУ-ын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Э.Билэгт барилдлаа. Тэрээр эхний тойрогт БНХАУ-ын бөх Жан Хаг ялсан ч Узбекистаны Б.Нутфулаевд ялагдлаа.
Энэ жил 19 настай Э.Билэгт АНУ-д төрж өссөн ч өдгөө Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэрээр зургаан настайгаасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэж, Э.Мөнхбаясгалан багшийн удирдлага дор бэлтгэлд хамрагдаж байжээ.
Э.Билэгт “Би Монголдоо ирэх дуртай. Монголдоо ирэхэд сайхан байдаг. Багаасаа жүдо бөхөөр хичээллэсэн болохоор амжилт гаргана гэж бодож байна. Гэр бүлийнхэн маань өнөөдөр ирж миний барилдааныг үзсэн. Нэг ялалт авлаа. Цаашид илүү сайн барилдах болно” гэлээ.
-66 кг-ын жинд Э.Билэгтийг ялсан Узбекистаны бөх Б.Нутфулаевд финалд барилдахаар шалгарсан байна. Мөн энэ жингийн медалийн төлөө барилдахаар БНСУ, Монгол, Казахстаны бөхчүүд үлджээ
