
Тиймээс Ж.Бямба-Очир хүүгийн эмчилгээнд зориулж хандивын аян өрнүүлж байгааг ар гэрийнхэн нь мэдээллээ.

Ж.Бямба-Очир хүүгийн ээж Э.Доржханд "Миний хүү 2026 оны 3-р сарын 6-нд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. Дөнгөж төрсний дараахан шарлалт явагдаж, эмчилгээ хийлгэж эхэлсэн. Гэвч шарлалт удаан үргэлжилж, цаашид нарийн шинжилгээ, эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай болсон юм. Энэ үед эрүүл саруул сайхан хүүтэй боллоо гэж тэнгэрийг тэвэрсэн мэт баярлаж байсан бидэнд амь насанд аюултай гэх онош сонсоход үгээр хэлэмгүй хүнд байв.
Хүү минь цөсний замын битүүрэлтэй, үүнээс улбаалж элэг томорч хатуурсан гэж оношлогдсон. Улмаар хоёр сартайдаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Касайн хагалгаанд орсон. Одоо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон.
Эмч нарын зүгээс "Монголд 1 нас хүрээгүй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэггүй. Гадаад руу явж яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай" гэдгийг хэлж байгаа.
Тиймээс бид хүүгээ БНХАУ-ын Шанхай хотын Рэнжи эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оруулахаар холбогдож, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж байгаа. Донороор би орох боломжтой гэсэн хариу гарсан. Одоо хамгийн чухал нь бидэнд хагалгаанд оруулах төлбөр зардлаа бүрдүүлэх асуудал маш хүнд байна.
Энэхүү хагалгаа эмчилгээний зардал ойролцоогоор 200 сая төгрөг бөгөөд бид төлбөрийг бүрэн гаргах чадамжгүй байгаа юм. Тиймээс хүүгийнхээ эрүүл саруул өсөж торних боломж, ирээдүйн төлөө та бүхнээсээ хандив гуйж байна" гэв.
Хандивын данс: Хаан банк Iban 17000500 5240068322
/хүүгийн ээж Э.Доржхандын данс/
Холбогдох утас: 8616-7711, 8858-3898