
2026 он дуусах хүртэл бүх нийтээр амрах хоёр өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.7, 4.1.9 дэх заалтын дагуу арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдөр, арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр бүх нийтээр амарна. Энэ хоёр өдөр хоёулаа ажлын өдөр таарч байна.
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Манж Чин улсын эрхшээлээс гарч, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй.
Харин арванхоёрдугаар сарын 31 буюу шинэ жилийн баярын өмнөх өдөр хуулиар нийтээр амрах өдөрт хамаардаггүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд баасан гарагт тохиох тул иргэд долоо хоногийн амралтын өдрүүдтэй нийлээд гурван өдөр дараалан амрах юм.