
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А хэсгийн тоглолт Мексикт эхэллээ. Өмнөд Солонгос болон Чехийн шигшээ багийн тоглолт өнөөдөр болсон. Уг тоглолт 2:1-ээр Өмнөд Солонгосын ялалтаар өндөрлөсөн юм. Тэгвэл Монгол Улсад суугаа хоёр орны Элчин сайд хамтдаа шигшээ багийн тоглолтыг үзжээ. Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Вытопил болон БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чой Жин Вон нар хамгийн эхний шийдвэрлэх тоглолтыг үзсэн байна. Тоглолтын үр дүнд Өмнөд Солонгосын баг эхний 3 оноо авсан бол Чехийн баг Өмнөд Африкийн урд гуравт бичигдэж эхэллээ.
А хэсгийн дараагийн тоглолт зургаадугаар сарын 18-д болно.