2028 он гэхэд иргэдийн эдийн засаг сэргэх үү.
Энэ асуултад эдийн засагчид эдийн засгийн өсөлт үргэлжилсэн ч энэ нь өрх бүрийн орлого, худалдан авах чадварт ижил хэмжээгээр нөлөөлөхгүй гэсэн хариулт өгч байна. Учир нь эдийн засгийн өсөлт өндөр байсан ч төсвийн зарлага орлогоосоо хурдан тэлж, дотоодын эрэлтийг хэт өдөөвөл суурь инфляц нэмэгдэх эрсдэлтэй. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтөөс бий болсон орлогын нэмэгдлийг үнийн өсөлт “идэж” эхэлбэл бодит орлого нэмэгдэхгүй.
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 682 дахь дугаарт багтсан сэдвүүдийн хүрээнд тоймчид ярилцлаа.