
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Тус хурлаар хаврын чуулган завсарлахаас өмнө зайлшгүй батлах шаардлагатай хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ. УИХ-ын хаврын ээлжит чуулганыг ирэх долоодугаар сарын 3-нд завсарлуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Чуулган завсарлахаас өмнө бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хэлэлцэж буй багц хуулийн төслүүдийг батлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Тодруулбал, Бизнесийн үйл ажиллагааг дэмжих хуулийн төсөл болон дагалдуулан өргөн барьсан 90 гаруй хуулийн төсөл, татварын багц хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хууль зэрэг хуулийг батлахаар төлөвлөсөн байна.