
Сагсан бөмбөгийн 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшид болж байна. Өчигдрөөс эхлэн хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорч эхэллээ. Эрэгтэй багуудаас А хэсэгт Мадагаскарын баг Испанийг хожиж хэсгийн гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Мөн С хэсгийг Германы баг тэргүүлсэн бол Нидерланд, Шинэ Зеландын багууд хасагдах шатанд үлдэв. Манай эрэгтэй баг В хэсэгт багтсан бөгөөд өнөө шөнө хэсгийн шийдвэрлэх тоглолтыг хийнэ. Манай сагсчид талбайн эзэн Польшийг хожиж хэсгийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Энэ хэсгийг Чехийн баг хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн. Манай залуус АНУ, Латвийн багуудтай тоглоно.
Харин манай эмэгтэй баг мөн хэсгийн сүүлийн тоглолтоо өнөө шөнө хийнэ. Манай охид Австрали, Испанийн багуудад хожигдсон. Өнөө шөнө АНУ, Унгарын багуудтай тоглоно.