
Украины Ерөнхий прокурор Руслан Кравченко улс төрийн шалтгааны улмаас огцрох хүсэлтээ өгснөө даваа гарагт мэдэгдсэн нь тус улсын дээд албан тушаалтнуудын дунд үл ойлголцол даамжирсаныг харууллаа. Тэрээр Telegram хуудсаараа дамжуулан "Энэ бол миний ухамсартайгаар гаргасан улс төрийн шийдвэр бөгөөд Ерөнхий прокурорын албан тушаалыг улс төрийн сөргөлдөөний зэмсэг болгон ашиглахаас сэргийлж байна" хэмээн мэдэгдсэн юм. Кравченко Ерөнхийлөгч В.Зеленський болон Дээд Радад талархал илэрхийлж, огцрох хүсэлтийг нь хүлээн авахыг хүссэн байна.
Үүнээс өмнө Украины авилгатай тэмцэх байгууллагууд Ерөнхий прокурорын газрын нэгэн албан тушаалтны байгуулсан залилангийн сүлжээг илрүүлснээ мэдээлж байсан юм. Кравченко уг хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдэж, өөрт нь ирсэн зэмлэл, буруутгалыг няцаасан хэвээр байгаа аж.
Оросын довтолгоо үргэлжилж буй энэ үед Украины дээд түвшинд томоохон халаа сэлгээ хэд хэд хийгдсэний нэг нь энэ болж байна. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард Ерөнхийлөгч Зеленський Ерөнхий сайд Юлия Свириденког огцорсны дараа "Нафтогаз" компанийн тэргүүн Сергий Корецкийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилсон. Мөн Батлан хамгаалахын сайд Михаил Федоровыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.