
Арабын Нэгдсэн Эмират Улсын Шаржа хотод болж буй 45 дахь удаагийн олон улсын номын яармаг арваннэгдүгээр сарын 4–15-нд үргэлжилж байгаа юм. Энэ жилийн “Made of Stories” буюу “Түүхээс бүтсэн ертөнц” уриатай яармагт 126 орны 3 212 хэвлэн нийтлэгч, оролцогч нэгдэж, 1.7 сая гаруй номыг уншигчдад танилцуулж байгаа ажээ.
Арван хоёр хоногийн турш зохиолч, яруу найрагч, судлаач, уран бүтээлчид оролцсон 1 500 орчим соёл, урлаг, боловсролын арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Хөтөлбөрт уран зохиол, түүх, шинжлэх ухааны уулзалтаас гадна театрын тоглолт, бүтээлч сургалт, хүүхэд залууст зориулсан интерактив үйл ажиллагаа багтжээ.
Энэ удаагийн яармагийн хүндэт зочноор Оман улс оролцож, өөрийн орны түүх, өв соёл, уран зохиол, яруу найраг, орчин үеийн урлагийг танилцуулж байна.