
ФИФА-2026 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын анхны нээлттэй тасалбарын борлуулалтаар 10 990 ам.долларт хүрчээ. Энэ нь хөлбөмбөгийн тоглолтын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тасалбар болж байна.
Анх АНУ, Канад, Мексик улсуудын хамтарсан саналд финалын тасалбарын дээд үнэ 1550 ам.доллар байхаар тусгагдсан ч бодит байдал дээр үнэ эрс өссөн байна. 2022 оны Катарын ДАШТ 2022-ын финалын хамгийн үнэтэй тасалбар 1604 ам.доллар байсан нь энэ удаагийнхаас хавьгүй бага үзүүлэлт юм.
ФИФА тасалбарын үнийн бүтцийг нийтэд ил болгоогүй бөгөөд “dynamic pricing” буюу эрэлтээс хамааран үнэ өөрчлөгддөг систем ашиглаж байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж үзэж байна. Нээлттэй борлуулалтын үеэр зарим ангиллын тасалбарын үнэ өмнөх шатнаас 30–38 хувиар нэмэгджээ.
ДАШТ-ийн тасалбарын үнийн өсөлтМөн албан ёсны дахин худалдах платформ дээр тасалбарын үнэ бүр нэмэгдэж финалын нэг тасалбар 82 780 ам.долларт хүрсэн тохиолдол ажиглагдсан байна.
Тасалбар худалдан авах үйл явц ч асуудал дагуулжээ. Хэрэглэгчид олон цаг дараалалд хүлээх, буруу систем рүү чиглэгдэх зэрэг техникийн алдаатай тулгарсан байна. Зарим тохиолдолд 6 цаг гаруй хугацаанд хүлээсний дараа л тасалбарын хуудсанд нэвтрэх боломж олджээ.
Бүлгийн шатны тоглолтуудын хувьд тасалбарын үнэ 140–2985 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол дундаж үнэ 358 ам.доллар байжээ. Харин VIP багцын үнэ хэдэн арван мянган долларт хүрсэн байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тасалбарын бодлого шүүмжлэл дагуулж, туслах хүмүүст үнэгүй тасалбар олгоогүй нь маргаан үүсгэв.
Мэргэжилтнүүдийн зүгээс ФИФА үнийн дээд хязгаар тогтоох боломжтой байсан ч хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа бол хөгжөөн дэмжигчид тасалбарын үнэ хэт өндөр, мэдээлэл дутмаг байгааг шүүмжилжээ.
АНУ-ийн хамгийн үнэтэй тоглолтууд болон тасалбарын үнэИйнхүү ФИФА-2026 тэмцээний тасалбарын бодлого нь хүртээмж, ил тод байдлын асуудлыг дахин хөндөж, олон нийтийн шүүмжлэлд өртлөө.