
Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Японы жүдоч Косүкэ Машияама багтжээ. Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд чансаа олгох тэмцээнд оролцоогүй байсан юм.
Косүкэ Машияама ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох мэдээлэл байна. Одоогоор Монголын жүдо бөхийн холбооноос “Баку-2026”-д оролцох жүдочдын нэрсийг зарлаагүй байна.
Энэ жил 27 настай Косүкэ Машияама 2021 оны Бакугийн болон 2022 онд Токиогийн "Их Дуулга"-д түрүүлж байсан билээ. Түүний хувьд 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байгаа юм.
