
Францын медиа компанийн бүтээл болох “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино энэ сарын 26-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ.
Тус кино нь Францын нэрт түүхч, судлаач Мария Фавереаугийн болон олон улсын археологчдын хамтын ажиллагааны үр дүнд бүтээгджээ.
Ийнхүү уг баримтат киногоор дамжуулан Монголын эзэнт гүрний мартагдсан хотуудын нууц, Чингис хааны талаарх өөр нэгэн түүхийг цоо шинэ өнцгөөс дэлхийн үзэгчдэд харуулжээ.
Монгол дахь нээлтэд Францын түүхч Мария Фавереау оролцох бөгөөд бусад археологчид ч мөн хүрэлцэн ирж үзэгчидтэй уулзаж, харилцан яриа өрнүүлэх юм.
Киног нээлтэд зориулан франц хэлээр, монгол хадмал орчуулгатайгаар гаргах тул хүн бүр үзэх боломжтой.