
Өдгөөгөөс 35 жилийн өмнө Томас Пинчоны “Vineland” романы тухай Нобелийн шагналт зохиолч Салман Рушди “Энэ бол Америк өөрөө өөртөө юу хийж ирснийг харуулсан улс төрийн чухал роман” хэмээн тодорхойлж байв.
Тэгвэл найруулагч Пол Андерсон “One Battle After Another” киноны зохиолоо тус романы үйл явдлыг сэдвийн хувьд дахин шинэчилж, өнөөгийн цаг үе рүү хувирган бүтээжээ. Хамгийн гол нь зохиолчийн улс төрийн нөхцөл байдал, далд бүтэцтэй байгууллагуудыг егөөдсөн уур амьсгал, элэглэл, дүрүүдийн хошин нэрсийг ч мөн тэр хэвээр нь үлдээсэн байна.
Ийнхүү 98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд тус бүтээл шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг сэдэвлэсэн зохиол гэх гурван гол шагналыг найруулагч Пол Томас Андерсонд авчирлаа. Мөн шилдэг эвлүүлэг, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг кастинг хэмээх төрлийн эздийг мөн тодруулснаар нийт зургаан Оскар хүртэв.
-660x0.png)
Кинонд цагаачдын эсрэг явуулсан дайралт нь өнөөгийн нийгмийн асуудлуудыг хөнддөг бөгөөд кинонд хачин түргэн өрнөлтэйгөөр бодит асуултыг ургуулдаг. Энэ бол бүхэлдээ автомашины хөөцөлдөөн, цэргийн бүлэглэл хийгээд улс төрийн нууц байгууллага, хувь хүний үнэнч зан, урвалт зэрэг асар өргөн хүрээтэй бүтээл. Хамгийн гол нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг бүрэн тусгасан, урвуу хэлбэртэй толь гэж болно.
Бүтэн хоёр цаг 41 минут үргэлжлэх уг бүтээлийг “Vista Vision” буюу өргөн форматаар бүтээжээ. Тиймээс элсэн цөлд болох автомашины тулаантай хэсгүүд нь үзэгчдийг галзуу хулганад суусан мэт нөхцөлд аваачна гэдгийг кино бүтээгчид онцолж байсан юм.
Том Андерсон шагналыг гардан авахдаа "Би энэ кинонд ажилласан бүх уран бүтээлчдэд талархаж байна. Энэ бол зөвхөн миний шагнал бус багийн бүх гишүүдийн хамтын ажиллагааны үр дүн. Бидний эвдэн нэгдсэн хүчин чармайлт, олон жилийн хөдөлмөр өнөөдрийн эл өдрийг бүтээлээ" гэлээ.
Тус бүтээлийн 98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэн уран бүтээлчдийн жагсаалтыг толилуулъя.
-660x0.png)