“Gem mall" худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн. 

Гэмт хэрэгт холбогдогчид бага насны хүүхдүүдтэй учраас тус хэргийг хаалттай хэлэлцэх саналыг өмгөөлөгч нар гаргасан байна. Одоогоор шүүх хурал түр завсарлав.