
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Өчигдөрийн байдлаар улсын хэмжээнд 162.297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагдаж, нийт хамралт 32.5 хувьд хүрчээ.
Үүнээс Улаанбаатар хотод 113 587, орон нутагт 48 710 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 113 897 хүүхэд томуугийн вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдийн хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна.
Хүүхдийн насны бүлгээр:
Үүнээс үзэхэд ялангуяа зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Вакцин хийх цэг, цагийн талаарх мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс авах боломжтой.