
Бүх цаг үеийн шилдэг "Алтан бөмбөг”-ийг тодруулах санал асуулгад Португалын довтлогч Криштиану Роналду ялжээ.
Түүхэн дэх шилдэг "Алтан бөмбөг"-ийг шалгаруулахын тулд "France Football" сэтгүүл төлбөртэй санал асуулга зохион байгуулсан бөгөөд 2008 онд Роналдугийн хүртэж байсан шагнал хамгийн олон санал авсан байна.
Тухайн үед Роналду Манчестер Юнайтед" багт тоглож байхдаа английн АШТ, аваргуудын лигт түрүүлснээр анх удаа “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорч байв. Үүнээс хойш дөрвөн удаа уг шагналыг хүртжээ. Хөлбөмбөгийн фанатууд өгсөн санал бүрдээ нэг евро төлсөн бөгөөд 2008 оны “Алтан бөмбөг”-т 75 хувийн санал өгчээ. Удаад нь 2012 ба 2017 онуудад Л.Месси, К.Роналду нарын хүртсэн шагналууд орсон байна.
“Алтан бөмбөг” гардуулах ёслол энэ сарын 26-нд Лондон хотноо болж, 2025/26 оны улирлын шилдэг хөлбөмбөгчнөөр Английн шигшээ ба Германы “Бавариа” багийн довтлогч Харри Кейн шалгарсан билээ.