
Монголын оюутны спортын долоодугаар наадмын нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Хоёр жил тутамд нэг удаа болдог энэхүү наадамд 31 их, дээд сургуулийн оюутан, тамирчид дараах спортын 14 төрлөөр өрсөлдөж байна.
1. Спорт явган аялал,
2. Гандбол,
3. Волейбол,
4. Таеквондо,
5. Чирлидинг,
6. Чөлөөт бөх,
7. Ширээний теннис,
8. Модон бөмбөг,
9. Хөнгөн атлетик,
10. Сагсан бөмбөг
11. Гүйлтийн цана,
12. Шатар,
13. Футзал,
14. Жудо бөх.
Монголын оюутны спортын долоодугаар наадам ирэх тавдугаар сарын 8-ны дотор бүх төрлөөр шилдгүүдээ тодруулна. 14 төрөлд шилдгээр шалгарсан тамирчид ирэх жил болох дэлхийн оюутны спортын өвөл, зуны их наадамд оролцох юм.

Тэмцээний нээлтэд оролцсон Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч Д.Баясгалан "Энэ жилийн оюутны спортын их наадамд 10-аад мянган оюутан, тамирчид өрсөлдөж байна. Тэмцээнийхээ дүрмийг шинэчилж шагналын хэмжээгээ нэмсэн. Тиймээс өрсөлдөөн улам ширүүн болж байна. Шилдгээр шалгарсан тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулах ажлыг зохион байгуулдаг. Ирэх жил дэлхийн оюутны өвлийн спортын их наадам БНХАУ-ын Жилинь мужид болно. Оюутны өвлийн спортын наадам БНСУ-д болно.
Манай тамирчид олон улсын тэмцээнд ганцаарчилсан төрлөөр амжилт үзүүлдэг байсан бол сүүлийн үед багийн спорт хөгжиж байна. Тиймээс багийн спортыг дэмжих чиглэлээр маш их ажил хийж байгаа" гэлээ.