
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах 23 түр байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс ЦЕГ-т 6, эмнэлгийн байгууллагад 4, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 29 байр харьяалагддаг байна.
Энэхүү Түр хамгаалах байраар жилд дунджаар 299 хүн үйлчлүүлдэг бөгөөд эрх зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэлзүйн болон эмнэлгийн тусламж зэрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан 7 төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг 2014 оноос ажиллуулж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 9 829 дуудлага хүлээн авдаг.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг үнэ төлбөргүй дугаарын жагсаалтад оруулах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдтай ярилцаж шийдвэрлэхээр тогтлоо.