
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Их тэнгэрт ээлжит бусаар хуралдахаар төлөвлөжээ. Тус хурлаар Засгийн газраас саяхан УИХ-д өргөн мэдүүлсэн барьсан төсвийн тодотголын төслийг хэлэлцэх юм байна.
Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголын төслийг өргөн барихдаа “Төсвийн үндсэн үзүүлэлтийн тухайд энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр хуулийн төсөлд тусгалаа.
Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөл, 2026 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг уг нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулаад байна.
Төр бүсээ чангалж 1.4 их наядын зардлыг хэмнэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна” гэсэн юм.
Мөн МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулж төсвийн тодотголыг хэлэлцэх талаар ярилцах бололтой.