
"Милан Кортина 2026" өвлийн олимпын наадам өндөрлөхөд дөрвөн өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Олимпын наадмыг Норвеги улс 15 алт, 8 мөнгө, 10 хүрэл медальтайгаар тэргүүлсэн хэвээр байгаа бол зохион байгуулагч Италийн баг 9 алт, 5 мөнгө, 12 хүрэл медальтай удаалж байна. АНУ 7, Франц, Нидерланд, Швед 6 алтан медальтай жагсаалтын 3-6-р байрт жагсаж байна. Мөн Герман, Австри, Япон, Швейцарийн баг таван алтан медальтай эхний 10-д багтлаа. БНХАУ, БНСУ 2 алттай жагсаалтын 14-15 байрт бичигдэж байна. 93 орноос 26 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Монгол Улсын багийн тамирчин уулын цаначин А.Ариунбат түүхийн шинэ хуудас нээлээ. Тэрээр энэ олимпын наадамд оролцох эрхийг гүйлтийн цаначдын араас авсан юм.
Бормио хотод болсон уулын цанын слалом буюу туг сүлжих төрөлд А.Ариунбат 96 тамирчнаас 38-р байр эзэллээ. Энэ гарааны эхний уралдаанаас 50 тамирчин замаа дуусгаж чадаагүй юм.
Олимпын наадамд анх удаа оролцсон А.Ариунбат Монголын цанын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрээр 20 насандаа олимпын наадамд уулын цанаар уралдсан анхны цаначин болсон юм. Гүйлтийн цанын тамирчдын араас уулын цанаар эрх авсан анхны тохиолдол боллоо.
"Милан-Кортина 2026" олимпын наадмын хаалт ирэх ням гарагт болно.