
Олон улсын тэшүүрийн холбооноос уран гулгалтын 2026-2027 оны цуврал тэмцээнийг зохион байгуулж байна. ISU Challenger Series цуврал тэмцээний энэ улирлын хоёр дахь нь болох “Kinoshita Group Cup 2026” тэмцээн Токио хотод өндөрлөлөө. Энэ тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн тавцанд ОХУ-ын дөрвөн тамирчин зогсож дэлхийн чансааны оноо цуглуулж эхлэв.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Владислав Дикиджи 265.68 оноогоор түрүүлж, Евгений Семененко 253.30 оноогоор хүрэл медаль хүртсэн бол Японы Шун Сато мөнгөн медалийн эзэн боллоо. Сато 255,92 оноог авчээ.
Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Мао Шимада 231.32 оноогоор түрүүлсэн бол Александра Трусова (Игнатова), Анна Фролова нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
4.5 жилийн жилийн турш ISU-ийн олон улсын тэмцээнүүдэд орох эрхгүй байсан ОХУ, Беларусийн тамирчдаас ISU-ийн шалгуурыг хангасан тамирчид энэ удаагийн тэмцээнд олноор оролцож медалийн тавцанг эзэгнэлээ. Мөн тэдний дунд Бээжингийн олимпын мөнгөн медальт Александра Игнатова мөсөн талбайд эргэн ирж, том өрсөлдөөнийг үзүүлсэн юм.
