Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас, 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх хэсгийг хааж, засвар шинэчлэл хийхээр болжээ.
Тодруулбал, уг замыг 2025 оны зургаадугаар сарын 16-ны 22:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, асфальтбетон хучилт болон бусад засварын ажлуудыг гүйцэтгэх юм.
Энэ хугацаанд тус хэсгээр тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад зам, чиглэлийг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.
