УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа "2025 оны төсвийн тодотголыг ирэх долоо хоногт УИХ-д оруулж ирнэ. Төсвийн зарлагыг 2.3 их наядаар бууруулна. Энэ удаагийн төсвийн тодотгол хэмнэлтийн тодотгол байх болно" гэлээ.