
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2026 оны гуравдугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Улмаар хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 962 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Ийнхүү нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 934 хэрэг шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.